Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1, Олон улсын инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр.
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДРИЙГ УЛС ОРОН БҮРТ
Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэглэдэг байна. Харин Европын ихэнх оронд тэнэгүүдийн өдөр гэдэг. Энэ нь бие биенээ хуурч мэхлэх ба мэхлэгдсэн нэг нь тэнэгийн тоонд ордог аж. Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж иржээ.
Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг байна. Учир нь ард түмний алдарт их хүү Иуда Маккавей энэ өдөр нас баржээ. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь бэлэгшээж, азгүй инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
А.САЯН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих