Шинэ суваг ТВ Усан могой жилийн онцлох үйл явдлуудаас нэрлэж байна-
Монгол улсын төрийн өндөрлөгүүд түшээд ирсэн, очсон гээд ирж явагсдыг тоочоод байх юм бол тэдний хөлд хамгийн их дарагдсан аймаг нь Дорнод байлаа. Монгол улсын ерөнхийлөгч л гэхэд гэр бүл, өнөөх олон 20 гаруй хүүхэдтэйгээ, Монгол улсын Ерөнхий сайд эхнэр хүүхэд дагуулуудтайгаа Чойбалсангаар өртөөлөн Буйр дээр амраад буцсан уу, эсвэл ажил яриад байна уу, лстөр хийв үү яав. Аль аль нь байсан л байх. Гэхдээ бид энэ удаа УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалыг газрын тосны салбарт арай өөр арга хэмжээ авсан гэдгээр нь онцоллоо.
Тамсагийн үйлдвэрлэлийн бааз дээр З.Энхболд дарга УИХ-ын гишүүдтэй хамт очсоны ганц гавъяа ердөө л Монгол-93 бензин. Урагшаа газрын тосны баялагаа зөөвөрлөөд буцаагаад боловсруулаад авч байнаа гэдэг. Дорнодын газрын тостой холбоотой гэх мөртлөө нутгийнхан нь довон дээрээ тэр хишгийг хүртэж чадаагүй л байна. Энэ наадмаас өмнө Хавиргын боомтоор манай аймагт орж ирэх л юм гэсэн. Гэхдээ УИХ-ын даргын яриад байгаа шиг нефтийн баялгаа Монголчууд хүртээд байгаа юм биш. Ховор түүхий эдийг Хятадуудад унацтайгаар олон жил зөөлгөсний эцэст өөрийнхөө юмыг өндөр үнээр худалдаж авч байгаа нь л тэр юм.
Монгол 93-ын үнэ ханш ч ч мэдрэгдэхүйц хямд биш. Чанарын хувьд ч ам сайтай нь ховор. Уул нь шатахуунаа дотооддоо боловсруулдаг болчихвол хичнээн сайн билээ. Зарим нэг бичил үйлдвэрлэлийн шавыг өмнөх засаг дэмжиж байсан ч Шинэчлэлийн засгийн газар өөрийнхөө баялгийг өндөр үнээр худалдаж авахыг илүүд үзжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих