Хууль
сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн дэд
хурандаа Н.Ганбадрал, Онцгой байдлын сургуулийн дэд процессор, дэд
хурандаа Б.Машбат нар Дорнод аймгийн Цагдаагийн газарт хүрэлцэн ирж,
Хууль сахиулахын их сургуулийн "Зүүн бүсийн сургалтын төв”-ийг шинээр
байгууллаа.Уг
сургалтын төв нь зүүн 3 аймгийн хэмжээнд алба хаагчдын албаны
бэлтгэлжилтийг хангах, сүүлийн үеийн техник технологийг ашиглан дэлхийн
хөгжилтэй хөл нийлүүлэн алба хаагчдад практик мэдлэг мэдээлэл олгох
чухал ач холбогдолтой юм.
Сургалтын төвийн нээлтийн ажиллагаанд урилгаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Зоригтбаатар хүрэлцэн ирж, оролцсон юм.Энэ жил Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ойн арга хэмжээ болохтой холбогдуулан шинээр байгуулах тохижилт, барилгажилтын танилцуулгыг Цагдаагийн бие бүрэлдэхүүнд танилцуулж, алба хаагчдын санал бодлыг хүлээн авч, тус газраас үе үеийн төгсөгчдийг төлөөлөх зөвлөлийг шинээр байгуулсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих