Манай аймгийн Төрийн албан хаагчдаас ИТХ-ын сонгуульд хүч үзэхээр шийдэн
ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн хүмүүс чамгүй олон байна. Тэднээс
хамгийн эхний хүн нь Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа юм.
Түүний хувьд Цагаан-Овоо сумаар овоглодог бөгөөд төрөлх сумандаа хүч
үзэх үү гэдэг нь одоогоор тодорхой бус байна. Тамгын газар газарт
чамгүй урт хугацааг үдсэн түүнд УЛС ТӨР илүү сонирхолтой санагдаж байгаа
бололтой. 2009 оноос одоогийн албан тушаал болох Төрийн сангийн дарга
болж байхад нь түүнийг олон хүмүүс төрийн хар хүнээр бэлтгэгдэж байна
гэж хардаг байсан. Гэвч цаг нь болсон гэж үзсэн үү яасан ямартай ч тэр
нэгэнт Улс төрч болохоор шийджээ. Уул нь Бодлого гаргах хэмжээнд түүний
мэдлэг туршлага бол хэрэгтэй байх нь мэдээж. Гэхдээ улс төр гэдэг бол
багийн тоглолт гэдгийг сануулъя.
dfact.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16084
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих