Алдарт хөлбөмбөгчин Девид Бекхэмийн хүү, 17 настай Бруклин найз охин Хлоя Морецийн хамт "Neighbors 2: Sorority Rising” уран сайхны киноны нээлтэд оролцжээ. Тэдний үерхэлийн талаар Английн хэвлэлүүд 7 хоногийн өмнөөс бичих болсон юм.
Хосууд дотно үерхэх болсныг Хлоя Морец "Bravo” телевизийн нэвтрүүлэгч Энди Коэны "Watch What Happens Live” ток шоунд оролцохдоо хэлсэн байна. Тэд 2014 онд "Teen Choice Awards” ёслолын үеэр танилцжээ.
Хосуудын Лондоны гудамжаар хөтлөлцөн алхах зураг өнгөрсөн дөрөвдүгээр сараас орон нутгийн сонинд гарах болсон юм.
Эх сурвалж: Etoim.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих