Н.Энхбаяр гэж хажуу дэргэдээ байгаа хүмүүсийг тогтоодоггүй хэрнээ яваад өгөхөөр нь зүгээр байлгаж чаддаггүй тун тавьтир муутай нэгэн хүн байх. Ямарч юманд өөрийн цаг хугацаа, эхлэл төгсгөл гэж байдаг даа. Тэр утгаар нь харвал Н.Энхбаярын улстөрийн цаг хугацаанд цэг тавигдах болсон л баймаар. Гол нь тэр улстөрд байлаа гээд, хэчнээн зүйл ярьлаа гээд хийж хэрэгжүүлж гавьдаггүй, эсрэгээрээ улстөрийг амин хувьдаа ашигладаг гэдгээ өөрөө батлаад харуулчихсан. Тэгчихээд нэг л их том эрх ашиг, улс орны эрх ашиг, намын эрх ашиг гэж ярьдаг нь утгагүй хэрэг юм. Мэдээж тийм хүнд үнэн үг хэлсэн хүмүүс өшөөтөн нь болж хувирах нь дамжиггүй. Тиймээс Н.Энхбаяр сүүлийн үед Д.Тэрбишдагвыг элдвээр гоочлоод салдаггүй ажилтай болжээ.
Уг нь МАН болоод МАХН уг үндэс нэгтэйн хувьд сүйдтэй том ялгаагүй. Тэрчлэн Д.Тэрбишдагва эрхэм "Монголын улс төрийн амьдралд гарсан сонин үйл явдал бол МАХН хагарч хуваагдсан явдал. Үүнд намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид, тэр ч бүү хэл олон түмэн хүртэл таатай биш байдаг. Хуучин намын зүтгэлтнүүд хүртэл байж ядаад, хажуугаас хараад сууж чадахгүй болоод хоёр намын даргад нэгдэх тухай бичиг өргөснийг та мэдэж байгаа. Миний хувьд, угшил нэгтэй намууд яагаад хамтарч ажиллаж болохгүй гэж боддог. Хүчээ нэгтгэх, хамтарч ажиллах талаар эртнээс ярьсан нь үнэн л дээ. Тухайн үеийн намын удирдлагууд МАХН гэдэг нэрийг өөрчилж, шүүмжлэл хэлсэн хэдийгээ нүд үзүүрлэж, эв нэгдлийг сарниулах бодлого явуулснаас болоод хоёр нам хуваагдсан.” хэмээн ярьж байсан удаатай.
Гэтэл Н.Энхбаяр гэж хүн Монголыг заавал намжуулан, талцуулж, эв эетэй байж болох асуудлуудыг улам хүндрүүлж, өөрөө дундаас нь хожоотой алхам хийчих гээд л үзээд байгаа бололтой. Ёстой нөгөө "Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг л юм болж байх шив дээ.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих