Татвар төлөгчдийн өдрүүдийн хаалтын арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулагдаж буй "Бидний бахархах-татвар төлөгчид” арга хэмжээг нээж Татварын хэлтсийн дарга хатагтай Л.Цэвэлсүрэн, Гаалийн газрын дарга ноён Бат-эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүллээ Мөн хүндэт зочидоор Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ноён Р.Зоригтбаатар, Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа нар оролцон шагнал гардууллаа
МУ-ын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж үйл ажиллагаа явуулсан Гэрэл сэтгэмж орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Дорнод гурил ХКомпанийг 2015 оны МУ-ын ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР шалгаруулан Гааль татварын албаны дээд шагнал цом, батламжаар
Гааль татварын ерөнхий газрын харъяа Дорнод аймгийн Татварын хэлтэсээс 2015 оны Аймгийн Найдвартай татвар төлөгчөөр шалгарсан Алсын хайрхан ХХК, Аш авгад ХХК, АСБЭ ХХК, Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбар, Дорнод туг ХХКомпани, Иргэн Л.Буянжаргал, Ц.Энхболд, Ц.Мөнхтуяа, М.Ганцэцэг, Р.Сарантуяа, Ц.Сэрээжид, С.Содзориг нарыг цом батламжаар өргөмжлөв.
НӨАТУСистемийг нэвтрүүлэх ажлыг манлайлан гүйцэтгэсэн татвар төлөгч Ольхон ХХК, Ялгуун сондор ХХКоманид талархал гардуулан Азтануудын төлөөлөл 500.0 мянган төгрөгийн азтнаар тодорсон татвар төлөгч Б.Энхтуяа, 100,0 мянган төгрөгийн азтан Ц.Мөнхтунгалаг, Л.Дэлгэрмаа нар 20.0 мянган төгрөгийн азтанаар тодорсон С.Норжмоо, Одонтөгөс нарт азтаны "Батламж”-ийг хадгалуулсан байна.
Хүндэт зочиддоо зориулан татвар төлөгч Бат-эрдэнэ, Гааль татварын ерөнхий газрын харъяа Дорнод аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Ганзориг нар уя дуугаа өргөн мэндчилгээ дэвшүүллээ
Даяар монгол орныхоо төлөө
Дархан жолоо төрийнхөө төлөө
Тайван сайхан амьдралын төлөө
Төсвийн сан хөмрөгийг арвижуулагч татвар төлөгч та бүхэндээ талархал илэрхийлэн бизнесийн үйл ажиллагаанд тань амжилт хүсье

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих