Өчигдөр МХБХ-ны Онцгой байдлын хороо хуралдаж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар З.Баттулгыг томиллоо. Эрчим багийн дасгалжуулагчийн хувьд Лигийн аваргуудыг өнгөрсөн жилээс дасгалжууласан бөгөөд ийнхүү анх удаа шигшээ багийг удирдах гэж байна. "Хөх Чоно"-нуудыг ирэх сарын сүүлээр Гуамд болох Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны 3 тоглолт хүлээж байна. Тус тэмцээнд манай шигшээ Хятадын Тайвань, Макао, Умард Марианы шигшээ багуудтай тоглох бөгөөд энэ тэмцээнээс шалгарсан 1 шигшээ нь Японд болох тэмцээний дараачийн урьдчилсан шатанд орох юмаа.
З.Баттулга дасгалжуулагчийн хувьд өнгөрсөн жил Дээд Лиги болон Цомд, энэ жил Супер Цомд түрүүлсэн бол 2014 оноос шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Шинэ дасгалжуулагчдаа болон Үндэсний шигшээ багийн нийт бүрэлдхүүнд амжилт хүсье!
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17133
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих