"Infostrada” судалгааны газраас ДАШТ-д оролцох 32 улсын шигшээ багийн дундаж насыг гаргасан байна. Дэлхийн хошой аварга Аргентиний шигшээ баг хамгийн ахмад настай багаар тодорчээ. "Цагаан цэнхэрүүд”-ийн дундаж нас 28 нас, 336 хоногтой байгаа юм. Тэдний дараа Гондурас (28 нас, 208 хоног), Уругвай (28, 200), Португал (28, 193), Иран (29, 179), Грек (28, 179), Бразил (28, 131), Испани (28, 91), Чили (27, 363), ОХУ (27, 357)-ын шигшээ баг хоёроос аравдугаар байрт бичигдсэн байна. Харин хамгийн залуу багаар Африк тивийн төлөөлөл Ганын шигшээ баг нэрлэгдсэн. Тэдний хөлбөмбөгчдийн дундаж нас 25 нас, 244 хоногтой байгаа аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих