Англи улсын иргэн Клейр Хендерсон гэгч бүсгүй энэхүү зургийг өөрийн фейсбүүк хуудаснаа эцэг эхчүүдэд анхааруулах зорилготой нийтэлсэн байна.
Клейрийн охины нүүрэн дээр юм туурсан ба уруул нь хомхой долоосон байжээ. Учир юунд гэвэл хүүхдийг үзэхээр ирсэн Клейрийн найз бүсгүй түүний охиныг үнссэн байна. Тус эмэгтэй нь өөрөө херпестэй буюу вирусээр өвчилсөн байсан бөгөөд охины уруул дээр үнссэнээс өвчин бяцхан охинд халдварласан байна.
Брүүк охиныг нүүрээр нь тууралт гарч, уруул нь хомхой долоох үед Клейр эмчид үзүүлсэн бөгөөд эмч олон төрлийн үзлэг хийж, шинжилгээ авсны дараа "Брүүк маш азтай охин юм, шинжилгээний хариу цэвэр гарсан" хэмээн хэлжээ. Үүний дараа Клейр бүсгүй "эцэг эхчүүдээ нярай хүүхдийг уруул болоод нүүр орчимд үнсэх хэрэггүй, цааш түгээнэ үү" хэмээн нийтэлсэн байна. Хичнээн өхөөрдөж хайрлаж байсан нялх хүүхдийг уруул дээр нь бүү үнсээрэй.
etoim.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих