ШИНЭ-ДЕЛИ. /NHK/. Энэтхэгт нэгэн зальтай сармагчин үнэт эдлэлийн дэлгүүр рүү орж, тэнд байсан жимсийг үл тоон шүүгээнээс мөнгө хулгайлжээ.
Хулгайн энэ хэрэг өнгөрсөн сард гарсан бөгөөд уг дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байсан аж.
Сармагчин Энэтхэгийн өмнөд нутгийн Андра-Прадеш мужийн үнэт эдлэлийн дэлгүүрийн хаалгыг түлхэн орж байгаа дүрс хяналтын камерт бичигдэн үлджээ.
Сармагчин бараг 20 орчим минут дэлгүүрт суусан учир дэлгүүрийн худалдагч сармагчинг ганцааранг нь дэлгүүртээ орхиж гарчээ.
Сармагчин мөнгөний шүүгээг онгойлгон, бэлэн мөнгө байсныг аваад амандаа хийжээ.
Сармагчинд худалдагч гадил өгсөн боловч огт тоохгүй байсан гэж дэлгүүрийн эзэн ярьж байна.
Ингээд сармагчин 150 орчим доллар амандаа зуун зугтжээ.
Уг дүрс бичлэгийг үзсэн хүмүүсийн зарим нь "сармагчинг хулгай хийхэд сургасан байж магадгүй” гэж ярьцгааж байна.
Энэ сармагчин хулгай хийхээсээ өмнө тус дэлгүүрт орж ирж байжээ.
Зарим хүний үзэж байгаагаар, эхний удаад хулгай хийх газрынхаа байр байдлыг тандаж байсан байж магадгүй аж.
Энэтхэг улсад сармагчинг ариун амьтан гэж дээдэлдэг гэнэ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих