БШУЯ, Дээд боловсролын газар болон Хос мастер шатрын акедемиас хамтран зохион байгуулсан Монгол Улсын их дээд сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд МУИС-ийн Олон улсын мастер Монгол Улсын Гавьяат багш Доктор, Профессор С.Хандсүрэн ахлагчтай, ОУ-ын шатрын холбооны мастер Т.Оюунбаатар, Спортын мастер Доктор, Профессор Р.Энхбат, Шатрын дэд мастер Доктор А.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид их дээд сургуулиудын шатрын тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзлэж аваргын цом өргөмжлөл гардан авлаа.
Түүнчлэн ширээ тус бүрийн тэргүүн байрыг Олон улсын мастер Монгол Улсын Гавьяат багш Доктор, Профессор С.Хандсүрэн, Спортын мастер Доктор, Профессор Р.Энхбат, Шатрын дэд мастер Доктор А.Батцэнгэл нар хүртэж алтан медалиар энгэрээ мялаасан юм. Энэхүү тэмцээнд 10 их дээд сургуулийн 40 гаруй тамирчид оролцож авхаалж самбаа, оюун ухаан авьяас билгээ сорьлоо.
Их дээд сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож МУИС-ийн баг тамирчидаа баяр хүргье.
С.Хандсүрэн: МУИС-ийн нэрийн өмнөөс 50 гаруй жил тоглож сургуулийнаа нэрийг өндөрт өргөж явна
- Их дээд сургуулиудын шатрын тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэнд баяр хүргье. Энэ жилийн шатрын тэмцээний онцлог юу байв? Тэмцээний үйл явцаас дурьдвал?
С.Хандсүрэн: Их дээд сургуулиудын багийн тэмцээн нь 3 дахь жилдээ зохиогдож байгаа юм. Энэ жилийн тэмцээний гол онцлог нь Боловсрол шинжлэх ухааны яам, Дээд боловсролын газар, Хос мастер шатрын акедеми хамтран өргөн цар хүрээтэй зохион байгуулсан нь ихээхэн онцлог болж өглөө. Энэ тэмцээний эхний тэргүүн байрыг манай баг тамирчид эзэлсэн нь бахархууштай зүйл байлаа. Манай баг тамирчид авьяас билэг оюун ухааны уралдуулж их дээд сургуулиудаас шалгарч нэгдүгээр байр, өргөмжлөл, цом хүртэж чадсан.
- Таны амжилтыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Та амжилтаасаа бидэнд хуваалцаач.
С.Хандсүрэн: Би олон жил энэ шатрын спортоор хичээллэж байгаа. Өөрийнхөө амжилт ололтыг энд дурьдвал олон цаг зарцуулагдах биз. МУИС-ийн Эдийн засгийн сургууль статистикийн тэнхимд 50 дахь жилдээ ажиллаж байгаа. Би Олон улсын мастер болоод 40 гаруй жил, Үндэсний спортын мастер болоод 50 гаруй жил болж байна.
- 2014 оны их дээд сургуулиудын тэмцээн хэр өрсөлдөөнтэй болсон бэ?
С.Хандсүрэн: Тэмцээн болгон өрсөлдөөнтэй байдаг. Манайх өрсөлдөгч багаас 1,5 оноогоор илүүрхэж тэргүүн байр цомын эзэн болсон. 2-р ширээндСпортын мастер Доктор, Профессор Р.Энхбат маань ширээндээ 7 онооноос 7 оноо авч тэргүүн байр эзэлсэн. Мөн 3-р ширээнд Шатрын дэд мастер Доктор А.Батцэнгэл багш 7 онооноос 6,5 оноо авч ширээндээ шагналт байранд шалгарч чадсан. Эмэгтэйчүүдийн төрөлд би 4-р ширээнд өрсөлдсөн бөгөөд 7 онооноос 6 оноо авсанаар шагналт байранд шалгарч үлдсэн. Ширээ болгоны өрсөлдөөнтэй байсан гэдгийг энд дурьдан хэлэх нь зүйн хэрэг биз. Миний бие МУИС-ийн нэрийн өмнөөс 50 гаруй жил шатрын тэмцээнд өрсөлдөж сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явна.
Ярилцлага өгсөнд танд их баярлалаа.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих