
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай сайдыг огцруулах эсэхийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэ талаар нэг яаманд хамтран ажилладаг дэд сайд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ямар хурц асуудлаар эхэлж байна аа. Мэдээж сайдыг огцруулах эсэхийг УИХ шийдэх ёстой. Өөрийн бодлыг хэлэхэд хэвлэлээр бичээд байгаа зарим нэг мэдээлэл илт гэмт хэргийн шинжтэй болоод байна.Шүүхээр шийдэгдээгүй асуудлыг УИХ авч хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй. Элдэв батлагдаж нотлогдоогүй таамаглалаар хүнд аливаа хариуцлага тооцох талаар ярих боломжгүй.
Прокурор, шүүхийн зүгээс албан ёсоор асуудал тавьж байгаа бол өөр хэрэг шүү дээ. Хэвлэлийн мэдээнд итгэж асуудлыг парламентаар хэлэлцэнэ гэдэг зохимжгүй. Ер нь шинэчлэл хийж буй хүнд энэ зэргийн дайралт хаанаас ч ирнэ. Түүнийг шинэчлэлийн золиос гэж нэрлэдэг гэж хэвлэлээр бичсэн байна лээ. Манай хууль зүйн салбарт нэгэнт тогтсон арга барил, тогтолцоог өөрчилнө гэдэг амаргүй. Нэг тавилгыг өөр тийш нь зөөхтэй адилхан биш шүү дээ. Манай салбарт 25-30 мянган хүн ажилладаг. Шинэчлэл бол эдгээр бүх хүнд хамаатай.
Олон жил энэ системдээ дассан хүмүүс систем өөрөөр байж болох тухай боддоггүй, өөр байж болдоггүй гэсэн хандлагатай байдаг. Цагдаа нарыг хар л даа. Өмнө нь байсан хандлагаасаа өнөөдөр ч олигтой өөрчлөгдөөгүй л байна. Замын цагдаа нар зам дээрээ дээрэлхүү хэвээрээ. Хэчнээн хууль эрх зүйг өөрчлөөд ч цагдаа нарын хандлага, арга барил шууд өөрчлөгдөхгүй. Тэдний ажлын арга барил, харилцааны соёл, иргэддээ хандах хандлага нь бугшчихсан. Жирийн цагдаа ингээд бугшчихсан байхад тэднийг удирддаг дарга нар нь бүр л илүү хөшүүн байгаа. Бүр хуучин маягаараа хэр их торгож, шийтгэнэ, тэр хэрээрээ өөрийгөө сайн ажиллаж байна гээд ойлгочихсон байгаа юм. Нөгөө талаас цагдаа нарын энэ ажлын хуучирсан хэв маягийг ард түмэн төр дээрэлхэж байна гэж ойлгодог юм шүү дээ.
Дараагийн нэг санаа зовоож байгаа асуудал бол хууль сахиулах байгууллагуудыг хувьчлаад авчих шахуу санаархал далдуур явсаар байна. Өөрийн найз, хамаатан садан, ангийн анд нөхөд, намынхаа бүлэг фракцын хүнийг хууль сахиулах байгууллагын аль нэг даргад зүтгүүлчих гэсэн хандлага илт ихэсчээ. Энэ бол хууль шүүхийн байгууллагуудыг хувьчилж авах гэсэн оролдлого. Хууль сахиулах байгууллагын гол удирдлагуудыг ямар нэг аргаар барьчихвал үндсэндээ мафи л болно. Ийм байдал газар авбал шинэчлэлийн үр дүн гарахгүй. Шинэчлэлийг нэг гараар биш нэлээд чанга гараар, нэг цул багаар хийж байж л амжилтад хүрнэ. Харамсалтай нь манай сонгуулийн тогтолцооноос шалтгаалаад төрийн албан тушаалыг хувьчлах маягаар хуваарилсаар

Сэтгэгдэл бичих