Сансар огторгуй бол маш сонирхолтой орон зай. Тэнд агаар, таталцах хүч, дулаан гэж байхгүй. Та өмнө нь сансарт буугаар буудвал яах бол оо гэж бодож байв уу? Үнэн хэрэгтээ бол агаар мандалгүй орчинд буугаар гал нээх боломж байхгүй. Харин орчин цагийн технологийн хөгжлийн ачаар өөрөөсөө хүчил төрөгч ялгаруулагч зэр зэвсэг бий болжээ. Тийм зэвсгээр сансарт галлаж болох бөгөөд Ньютоны хөдөлгөөний гуравдугаар хууль хэрэгжиж, сумны тийрэлтийн хүч танд үйлчилж хойш түлхэгдэнэ. Гэхдээ сум овор хэмжээгээрээ хүнээс жижигхэн мөн секундэд 1000 метрийн хурдтай харваж байгаа болохоор та хойш түлхэгдэхээсээ өмнө хэдэн см урагш татагдана. Яагаад гэвэл жингүйдлийн орчин дахь том биет нь хөдөлгөөнийг үүсгэсэн жижиг биетийн хүчинд автан татагддаг аж.
Харин бууны амнаас гарсан сум хэзээ ч зогсохгүй. Харвардын их сургуулийн багш, профессор Матижа Кукын олж тогтоосноор сумны хурдыг сааруулах биет замд нь тааралдахгүй л бол хурдаа алдахгүй мөнхөд урагш харвасаар байх болно. Учир нь сансар огторгуй бууны сумны хурдаас ч өндөр хурдаар тэлж байгаатай холбоотой гэнэ. Хэрвээ, сум нисэх замдаа нэг секундэд цөөхөн хэдэн атом алдахыг тооцоолж үзвэл 10 сая гэрлийн жилийн дараа ямар ч хөдөлгөөнгүй болох юм байна.
С.Дамдин zuvsongolt.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих