Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн” 8 дугаар сарын 8-14-ны өдрүүдэд Япон улсын Тояма хотод болно. Энэ удаагийн үзэсгэлэнг Япон улс, тус улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын яам, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулах юм. Үзэсгэлэнд \ A4 хэмжээтэй цаасан дээр Монгол ахуй, ёс заншлаа илтгэсэн зургийг зурж ирүүлэх юм. Бүтээлийг 6 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 8-ны 16:00 цаг хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд авна. Ирүүлсэн бүтээлүүдээс тодорхой шаардлага хангасан 200 бүтээлийг "Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцуулна. Үзэсгэлэнд зөвхөн гар зураг гэлтгүй гар урлалын бүтээл оролцуулах хүсэлтэй байгаагаа Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн Япон улсад уламжлаад байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17637
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих