
Д.Лүндээжанцан гишүүний хувьд Баянгол дүүрэгт нэр дэвшсэн бөгөөд 7672 сонгогчийн санал авч, 33.12 хувиар ялалт байгуулсан бол Ц.Нямдорж гишүүн Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, 9648 сонгогчийн санал буюу 47.56 хувиар ялалт байгууллаа. Энэ хоёр улстөрчийг Монголын улс төрд байх ёстой тулхтай гишүүд хэмээн олон нийт дэмжиж байсан бөгөөд тэдний дэмжлэг талаар болсонгүй. Энэ сарын 11-нд МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр Ц.Нямдорж гишүүн "Нэг жиргээч намайг ялагдаад үзээрэй” гэж захисан байна хэмээн тодотгож байсан удаатай. Тэгвэл тэр ялагдсангүй Монголын парламентад дахин орж, төр түшилцэхээр болжээ.
Ц.Нямдоржийг улс төрийн Ванга гэх нь ч бий. Тэрбээр УИХ-ын чуулганы 2016 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед "Ардчилсан намынхаан. Та нар дийлчихлээ гэж өнөөдөр их баярлаж байх шиг байна. Ард түмэн та нарыг зургаан сарын 29-нд дийлнэ ээ" хэмээн хэлж байсан нь өнөөдөр биеллээ олсон нь энэ юм.
Г.БАЯР
analiz.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17957
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих