Жил бүрийн баяр наадмаар Монголын Залуучуудын холбооноос Монгол Улсын начин цол хүртсэн бөхчүүдээс хамгийн залууд нь хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай.
Энэ жил Дорнод аймгийн Дашбалбар сумаас начин цол хүртсэн Доржийн Анард хурдан удмын даагыг УИХ-ын гишүүн Цэрэнбат бэлэглэв.
Д.Анарын хувьд 1992 онд төрсөн бөгөөд энэ жил 24 настай юм. Тэрбээр нутагтаа арван жилийн дараа улсын начин цол авчирсан гавьяатай хүчтэй. Одоогоос арван жилийн өмнө тус аймгаас Д.Цогзолдорж төрийнхөө их баяр наадмаар улсын начин цол хүртэж байсан бол ийнхүү арван жилийн дараа нутгийн дүү хүчтэн нь Улсын начин цол авчирлаа. Д.Анарын хувьд энэ жилийн баяр наадамд 5 давж, Монгол Улсын Начин цолны болзол хангасан учраас 18 бөхөөс хамгийн залуу нь буюу Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анарт тэрхүү хурдан удмын даагыг бэлэглэсэн юмаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих