Өнөөдөр
аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 25. Баасан
гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан"
хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин
туулай сарын 26. Шувуун хушуут одтой, 2 хар мэнгэтэй улаан бар өдөр.
Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй . Наран 6 цаг 00 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн
өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах,
амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл,
цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах,
бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө
гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид
ирэх сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) . Өмнөх
өдрүүдийн таагүй хандлагаас болоод амьдралын эрч хүч доогуур байна.
Эрүүл агаарт гарч өөрийгөө амраахыг хичээ. Бичиг баримт бүрдүүлэх гэрээ
хэлцэл хийх зэрэг ажлуудаа бүгдийг хойшлуул. Учир нь та хичнээн
хичээгээд ч сайн зүйлд хүрэхгүй.
Үхэр (4/20-5/20) Хэрэв
өөрөөсөө тэс ондоо сонирхолтой хүмүүстэй холбогдох боломжийг хүлээж
байсан бол одоо л яг тохирох цаг нь. Үхрийнхэн 2 мөрний хоорондохыг
уншихдаа сайн шүү дээ. Асуудлыг хүндрүүлж хэрэггүй, үүний оронд
энергитэйгээ тулж ажилла. Шинэ ажил эхлэхээ түр хойшлуул. Учир нь
дуусгаагүй үлдсэн ажил байгаа гэдгээ сана.


Арслан (7/23-8/22) Сэтгэл санаанд өөрчлөлт гарч, эргэлзээгээ давах өдөр. Ойрын үед таны
төлөвлөгөө өөрчлөгдөнө. Сэтгэл санаа, бүтээлч болон бусад боломж
нэмэгдэнэ. Энэ өдрийг ганцаар байж, амьдралаа бодож тунгаан өнгөрөө.
Байгальд гарч, зугаалж, биеийн хөдөлмөр хий. Идэхээ багасгаж, уран
зохиол унших нь ашигтай. Хуурмаг шүтлэг бишрэлээс хол бай.
Охин (8/23-9/22) Олон
янзын арга хэмжээ явуулахад таатай өдөр. Материаллаг эд баялаг нь
зөвхөн тэднээс өөрсдөөс нь шалтгаалах болно. Тусламж харж суух хэрэггүй.
Хүний захиргаанд ажиллагсад биеэ зөв авч яваарай. Өнөөдөр их
донгодуулж болзошгүй.
Жинлүүр (9/23-10/22) Өнгөрсөн үеэ дурсан санах өдөр. Энэ өдөр хуучны найз нөхөд эсвэл
хамаатнуудтайгаа уулзах магадлалтай. Та хүсэл ажил хоёрынхоо аль нэгийг
сонгох хэрэг гарна. Сэтгэл санаа тогтворгүй байна. Хардах сэтгэл хүнд
хор болно уу гэхээс тус болохгүй. үнэн нь аяндаа ялгарч мэдрэгдэнэ.
Хилэнц (10/23-11/21) .
Тайван өдөр. Хэрэв та кофе ууж байж ажлаа эхлүүлдэг бол түүнийгээ уу.
Ажлынхаа орчинд та хамтран ажиллагчдаа татагдаж болох юм, гэвч
анхааралтай байгаарай. Таны хайрын сарнай өргөстэй байж ч мэднэ. Сэтгэл
хөдлөлөө дураар нь тавилгүй болгоомжтой хандаарай.
Нум (11/22-12/21) Таатай өдөр. Өнөөдөр та хүссэн зүйлээ бүгдийг нь ямар ч
эргэлзээгүйгээр хийж чадна. Таны одоогийн энерги чинь танд нэгэн шинэ
хаалгыг нээж өгнө. Одоо ажлынхаа үр дүнг сайжруулах цаг нь иржээ.
Хамтран ажиллагсад тань таны санааг зовоож байсан асуудлуудыг шийдэхэд
туслана. Хэрэв ажил олгогч чинь танд хэтэрхий их үүрэг даалгавар өгөөд
байвал та өөрийн санаа бодлоо шуудхан үнэнээр нь илэрхийл.
Матар (12/22-1/19) Эрчимтэй өдөр. Бусад хүмүүстэй харьцаснаар таны урьд нь ил гаргадаггүй байсан зан чанарууд илрэх болно. Та өөрөө ч мэдэлгүй хожим нь харамсах үгийг бусдад хэлчихэж магадгүй. Өнөөдөр шинэ өмч, хөрөнгө болон байр орон сууц худалдан авах нь таны хувьд хийх зүйлийн жагсаалтын тань хамгийн нэгдүгээрт байх болно.
Хумх (1/20-2/18) Хайр дурлалд таалжмтай өдөр. Та хялбархан шийдэж, хийж чадна. Өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй гэж зөвлөж байна. Үндсэн чиг шугамдаа анхаарлаа чиглүүлж, шаргуу ажилла. Дотны хүмүүст ямар нэг муу зүйл хийсэн бол уучлалт гуй. Таны тэвчээр гэр бүлийн тайван, ая тухтай байдлыг хадгалахад тусална. Шинэ сонирхолдоо болгоомжтой бай.
Загас (2/19-3/20) Өдөр тутмын хойшлуулашгүй ажил ихтэй өдөр байх нь. Олонх загаснууд ихээхэн урам зоригтойгоор багаар ажиллах болно. Бага зэрэг амарч мөрөөдөж болно. Дараа нь нарийн тооцоо төлөвлөгөөтэй ажилла. Баяр баясгалангаа дотроо нуух хэрэггүй. Өөртөө зориулж зав гарга.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих