
Мэдээж хурлын шийдвэр нууц хэвээр байна. Харин дайран дээр давс
гэгчээр О.Баасанхүү гишүүний Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал
давхардаж таарч, түүний булхайг олон нийтэд мэдэгдэлгүйгээр далдлах
өнгөлөлт боллоо гэж эх сурвалж үзэж байгаагаа хэллээ. О.Баасанхүү
гишүүний хувьд өмнө нь "Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг 3.2 тэрбум төгрөгийн
эмнэлгийн тоног төхөөрөмж буюу аппаратыг эвдсэн гэсэн үндэслэлээр
буруутгаж, огцруулахбичиг өргөн барих гэж байна” хэмээн өөрийн цахим
хуудастаа бичиж байсан.Өөрөөр хэлбэл О.Баасанхүү гишүүний УИХ-ын дарга
З.Энхболдод өргөн барьсан төсөлд нууц гээд байх зүйл байхгүйг эх сурвалж
онцолж байна. Энэ талаар О.Баасанхүү гишүүнээс лавлахад ард түмнээс
нууж хаагаад байх зүйлгүй. Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг
хангахгүй гэсэн үндэслэлээр огцруулах тухай төсөлд тусгасан байгаа
гэв.Үүнээс харахад хууль зүйн байнгын хороо Х.Тэмүүжин гишүүнийг
огцруулах асуудлыг нууцаар хэлэлцсэн нь эх сурвалжийн мэдээллийг улам
бататгаж өгсөн явдал боллоо.
У.Сэргэлэн
hunnu

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1840
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих