Нөхөр бид хоёр анх танилцах үедээ сайн найзууд байгаагүй ээ. Гэхдээ
үерхэж эхлэснээсээ хойш бид үнэхээр сайн найзууд болж чадсан.
Гэрлэснийхээ дараа ам зөрөх, маргалдах үе гарахад (үнэнийг хэлэхэд БИ
гэдэг хүн) яг л муур-нохой аятай юм болдог ч бидний маргаан тийм ч удаан
өрнөөд байдаггүй бас өдөр хоног дамжин, дуугаа хурааж, чимээгүй дайн
зарлаад байдаггүй.
...Нэг удаа айхтар маргаан болж, "яаж зогсоодог билээ" гэж бодож
байсансан. Гэтэл хэлэхийг хүсч байсан бүх үгс гарч дууссаны дараа бид
хоёр хоёулаа бие бие рүүгээ хараад: "Би чамд хайртай. Одоо больцгооё оо"
гэж хэлээд, бөөн инээдэм болж байж билээ.
Тэр намайг олсонд, бас би түүнийгээ олсондоо бид үнэхээр сэтгэл
хангалуун байдаг. Түүний миний төлөө гэсэн бүх нь миний зүрх сэтгэлийг
дүүргэж байдаг.
Чин үнэнээ хуваалцсан Эрхэмээд та бүхнээс асуух асуулт байна. "Танай гэр бүл журмаа барьж байна уу?"

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих