Энэ өдрүүдэд Нийслэл хотноо Монголын бүх ард түмний 14-р их наадмын Хөлбөмбөгийн шигшээ тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд хэдхэн хоногийн өмнө "Үндэсний цом” 21 аймгийн хөл бөмбөгийн тэмцээний аваргаар тодорсон Дорнод аймгийн шигшээ баг тун амжилттай оролцож, аваргын төлөө тоглохоор болжээ.
Б.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнодын хөлбөмбөгийн багийн залуус Үндэсний хөл бөмбөгийн 1-р лиг буюу "Хүрхрээ”-д оролцох эрхээ авсан ч Бүх ард түмний 14-р наадмыг сонгон өрсөлдөж, тоглосон 3 багаа бүгдийг нь ялжээ.
Дорнодчууд Орхон, Сүхбаатар аймгуудын багийг 2:0-оор, Нийслэлийн Хан-Уул дүүргийн багийг 5:0-оор тус тус ялж, 9 оноотой хошуучилж байгаа юм. Манай аймгийн баг маргааш 12 цагаас МХБХ-ны талбайд тоглоно. Улаанбаатарт буй Дорнодчууд та бүхнийг хүрэлцэн очиж, нутгийн багаа хөгжөөн дэмжихийг уриалж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих