2016 оны хавар аймгийн хэмжээнд 9-н сумын нутагт үр тарианы 20 аж ахуйн нэгж, тариа бригадад 42,2 мянган га талбайд тариалалт хийсэн. Нийт тариалалтын 22 мянган га-д улаанбуудай тариалсан юм. Аймгийн хэмжээнд 2016 оны 8-р сарын 26-ны өдрийн байдлаар нийт тариалсан талбайн 31,8 хувь буюу 13,4 мянга га талбайн ургацыг алдаж, үр тариа болон бусад тарималын 55,4 хувь буюу 23,3 мянга га талбайгаас 10,8 мянган тонн ургац хураах, 12,8 хувь буюу 5,4 мянга га талбайн малын тэжээлийг өнжөөхөөр ургацын урьдчилсан бланс гарсан байна. Аймгийн хэмжээнд нийт тариалсан талбайн 64,9 хувь буюу 27,4 мянга га талбай, нийт тариалсан улаанбуудайн 60,3 хувь буюу 13,3 мянга га талбай нь Халхгол суманд байгаа юм. Аймгийн хэмжээнд ургац тодорхой хэмжээгээр алдах болсон үндсэн гол шалтгаан нь 6-р сарын сүүл 7-р сарын эхээр халсан хэт халалт, хур тундас ороогүйн улмаас болсон байна.
DornodMedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19038
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих