Дорнод аймаг 2014 оны эцэст 1393,4 мянган толгой мал тоолуулж, түүний дотор адуу 176,5 мянга, үхэр 142,5 мянга, тэмээ 4,6 мянга, хонь 673,3 мянга, ямаа 396,4 мянган толгой тоологдсоныг 2013 онтой харьцуулахад 4 төрөл дээр 173304 толгой буюу 12,4 хувиар өссөн дүнтэй байна. Аймгийн ХЭМЖЭЭНД малтай өрх 6065, үүнээс 3910 малчин өрх байна. Малтай нэг өрхөд 229 толгой, малчин нэг өрхөд 356 толгой мал ногдож байна. Өнгөрөгч оноос малчин өрх 4.3 хувь буюу 172 малчин өрхөөр өссөн байна. Нийт малын 44,7 хувь буюу 623260 толгой хээлтэгч байна. Үүнээс, ингэ 1744 толгой буюу 0,2 хувь, гүү 54450 толгой буюу 8,7 хувь, үнээ 56552 толгой буюу 9 хувь, эм хонь 326457 толгой буюу 52,3 хувь, эм ямаа 184057 толгой буюу 29,5 хувийг тус тус эзэлж байна.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8079
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих