Энэ жил Дорнод аймгийн 14 сумын 3738 малчин өрхөд 1220143 толгой мал хаваржиж байна. Аймгийн ҮХААГ-ын мэдээлснээр энэ жил 1967 толгой мал зүй бусаар хорогдсон гэнэ. Үүнд, тэмээ 12, адуу 135, үхэр 185, хонь 776, ямаа 859 толгой тус тус хорогджээ.
Нийт сумдаар мал төллөлт эхэлсэн бөгөөд энэ жил 450 мянган төл бойжуулах урьдчилсан тооцоо гарчээ. Одоогийн байдлаар 21490 эх мал төллөөд байгаа аж. Төллөөд буй малын төрлөөр нь авч үзвэл ингэ 108, гүү 670 үнээ 2596, эм хонь 10487, эм ямаа 7629 тус тус төллөжээ. Гэхдээ энэ нь нийт төллөх малын 4 хувь орчим нь юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих