Аймгийн Засаг дарга 2016 оны 2-р сард захирамж гарган Хүүхдээ сонсох өдрийг сар бүрийн нэгний өдөр болгон захрамжилсан. Захирамж гарснаас хойш 9 дэхь удаагийн хүүхдээ сонсох өдөр өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр тохиолоо.Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн урлаг, спорт, сурлагын өндөр амжилт гарган аймаг орон нутгийнхаа нэрийг улс, тив дэлхийд гаргаж байгаа шилдэг сурагчдын төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтанд аймгийн Боловсролын газар, Биеийн тамир спортын газар, Хөгжимт драмын театрын дарга удирдлагууд оролцож хүүхдүүдийнхээ үгийг сонсож мөн хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм.Өнгөрсөн уулзалтуудаар хүүхдүүдээс гаргасан саналууд бодит ажил болж хэрэгжсэнд хүүхдүүд анд найз нар, хамт олныхоо өмнөөс талархаж байлаа. Урлаг, спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд хичээлийн хоцрогдол гарах тохиолдол байдаг, зарим нэг спортын төрлөө хичээллэхэд хэрэглэгдэхүүн материал, байр сав дутмаг байгаад анхаарч өгөхийг тэд удирдлагуудаас хүссэн.Аймагтаа хүүхдийн ордон барих ажлыг эхлүүлэн газрын асуудлыг шийдвэрлэж хөрөнгө мөнгийг шийдэх арга замыг эрэлхийлж ажиллаж байгаа гэдгээ Засаг дарга тайлбарлан өгч удахгүй Хүүхдийн ордонтой болоод олон олон хүүхэд урлаг спортын амжилт гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19152
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих