Хонконгийн иргэд 2014 онд дотоодын засаглалын төлөө томоохон жагсаал зохион байгуулснаас хойш анх удаа дотоодын сонгуульд санал өглөө. Энэ сонгуулийн ирц 1997 онд Хятад улсын эрхшээлд орсноос хойш Хонконгийн хамгийн олон иргэд оролцсон санал хураалт болжээ.
Хонконгийн 3.8 сая хүн амын 58 хувь нь урьдчилсан байдлаар санал өгсөн бөгөөд 2008 онд л анх удаа 45.2 хувийн ирцтэй сонгууль болж байсан юм. Урьд нь Хонконгийн удирдагчийг Бээжингээс томилдог байсан бол энэ удаа Бээжингээс нэр дэвшигч болон Хонконгоос нэр дэвшигчид хамтдаа өрсөлдөж буйгаараа илүү ардчилсан утгатай сонгууль болж байна.
Санал хураах байр дараалал, хүлээлт ихтэй байсан ба зарим санал авах байранд 4 цагийн турш иргэд дугаарлан зогсчээ. "Өмнөд Хятадын Өглөө” сонинд Хонконгийн сонгуулийн талаар "Дунд ба түүнээс доош давхаргын иргэд сонгуульд оролцох хандлага их байна гэж бичжээ.
Т.Бат

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих