Сүүлийн үед монголчуудын анхаарлыг хамгийн ихээр татаж, яг нэг цагт зурагтны өмнө "уяж” байгаа нэвтрүүлэг бол яах аргагүй "Авьяаслаг монголчууд” шоу. Тус шоу энэ жил хоёрдахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний гурван дугаараа л маш олон үзэгчийн талархлыг хүлээгээд байгаа юм. Тэгвэл, тус шоуг ирэх жилээс хийхгүй гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Монгол HD телевизийн дэд захирал, ерөнхий продюсер Г.Бат-Эрдэнэ "Эдийн засгийн хувьд боломжгүй болсон тул "Авьяаслаг монголчууд” шоу ирэх жилээс хийгдэхгүй” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: Zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих