МУМБАЙ. /IndianTelevision/. "Syco” энтертаймент болон
"FremantleMedia” телевиз "Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн
комиссоор Монгол телевизийг зарласнаар, дэлхийн хамгийн амжилттай, олон
улсын телевизийн шоу нэвтрүүлэг болох "Got Talent” өнөөдөр нэгэн чухал
алхам хийлээ.
"Got Talent” нэвтрүүлгийг үзүүлээгүй үлдсэн улс бол Монгол гэж уг шоуг
үндэслэгч Саймон Ковел "MIPCOM 2014” хуралдааны үеэр тоглоом шоглоом
болгож ярьсны дараа энэ мэдээ гарсан байна.
Анхны "Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийг Монгол телевиз 2015 онд нэвтрүүлнэ.
Ковелийн "Syco” энтертаймент болон "FremantleMedia” телевизийн хамтран
бүтээсэн уг нэвтрүүлэг Гиннесийн номын франчайзийн дээд амжилтыг эвдэж,
түүхэн дэх телевизийн хамгийн амжилттай реалити нэвтрүүлэг болсон. Энэ
шоу нэвтрүүлэг Европ, Ази, Номхон далайн бүс, Ойрхи-Дорнод, Африк,
Америк тив даяар нийт 67 оронд шинэ хувилбараар зохион байгуулагдаж,
дэлхийн 193 оронд гарсан байна.
Монгол телевиз шоу нэвтрүүлгийг зохион байгуулахын зэрэгцээ, амжилттай
болсон "Авьяаслаг их британичууд” нэвтрүүлгийн найм дахь улирлыг
нэвтрүүлэх ажээ. "FremantleMedia” олон улсын телевизийн Ази дахь
худалдаа, хуваарилалтын дэд ерөнхийлөгч Х.Рахман эдгээр гэрээг зуучилсан
байна. Их Британийн хувилбар нь тус улсын хамгийн том шоу энтертаймент
бөгөөд 2014 оны "Авьяаслаг их британичууд” шоу нэвтрүүлгийн эцсийн шатыг
нийт 12 сая үзэгч үзсэн байна.
"Got Talent” нэвтрүүлгийг гаргаагүй үлдсэн дэлхийн орнуудын нэг бол
Монгол Улс бөгөөд ирэх жил Монгол телевиз уг шоуг зохиох гэж буйд би их
талархаж байна, баярлалаа, баяр хүргэе монголчуудаа” гэж Сайман Ковел
хэлсэн байна.
"FremantleMedia” телевизийн гүйцэтгэх захирал Сесиль Фрот-Коутэз, "Got
Talent” бол дэлхийн дээд амжилтыг эвдсэн телевизийн шоу нэвтрүүлэг юм.
Учир нь, энэ нь газар зүйн хил хязгаар, хэл, соёлыг холбож, агуу түүхийг
өгүүлэх ер бусын зүйлүүдийг хослуулсан. Бид ирэх жил Монгол телевизтэй
хамтран шоу нэвтрүүлгээ хийхийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд Монгол
Улсаас нуугдмал авьяастай олон хүнийг илрүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.
"MIPCOM” хурлын үеэр Монголд "Got Talent” нэвтрүүлгийг явуулах ёстой
гэж Саймоны хэлэхийг сонсоод, би тэр даруй хийж үзэхээр шийдсэн.
Монголчууд бол урлагийн хүмүүс, энэ нэвтрүүлэг Монгол телевизэд сайхан
зохицно. Есдүгээр сард Улаанбаатар хотод нэвтрүүлэг эхлэхээр Саймоныг
бидэнтэй нэгдэхийг хүснэ гэж Монгол телевизийн гүйцэтгэх захирал
Н.Чинбат хэлжээ.
"Got Talent” нэвтрүүлгийг дэлхий даяар 500 сая хүн, "YouTube”-д
гарснаас нь хойш нийт зургаан тэрбум удаа үзсэн байна. 2014 онд
Афганистан, Азербайжан, Камбож, Исланд, Мексик, Мьянмар зэрэг зургаан
шинэ зах зээлд франчайз хийжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих