"Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын 3 гишүүнийг томилсон байна. ТУЗ-ийн гишүүдээр "Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Н.Багабанди болон Ч.Алтаннар томилогджээ.
Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Мөн "Оюутолгой” компанид ч тодорхой хугацаанд ажиллаж байжээ.
"Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг өнгөрсөн баасан гаригийн орой ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлөөд байсан юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19620
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих