Салхины үзүүрээс сэтгэлээ холбоод
Сайхан таныхаа хацрыг илбэхсэн
Санааны үзүүрээс өөрийгөө хэлхээд
Сартай хамт таныгаа манахсан даа аав минь...
Ааваа та минь тэнгэрээс харж байгаа биздээ
Алтан гадас одтой хамт суугаа, тиймээ?
Алаг үр нь таныгаа зүүдэндээ л харах юм аа
Алтан нарны дэргэдээс мишээж байна гэж
Алгаа дэлгээд өөдөөс минь гүйж байна гэж
Аз жаргалтайгаар тандаа тэврүүлж байна гэж
Аялгуут дууг тань сонсоод өхөөрдүүлж байна гэж
Аяархан аяархан бүүвэйлүүлж байна гэж
Айлын хүүхдүүтэй муудчихаад
Ааваараа өмөөрүүлээд өмөлзөж байна гэж
Аминчлан тандаа эрхэлж байна гэж
Аавыгаа зүүдлээд цурхирах юм аа охин нь
Алдхан бие минь шархирах юм аа дандаа
Орой болгон охин тань
Оддыг ширтэн аавыгаа хайдаг
Огторгуйд орших олон од дундаас
Онцгойрон гялтганах таныгаа л хайдаг
Орныхоо толгойд од зурж өлгөчихөөд
Одоохон аавтайгаа уулзана гэж догдлоод
Орондоо ороод зүүдээ хүлээдэг ээ аав минь
Үдэш бүр цонхны цаанаас таныгаа хүлээдэг
Үүдээр ороод ирэх юм шиг сэрвэлзэн байж мөрөөсдөг
Үнэгчлэн байхдаа зүүдээ манахыг хичээдэг
Үнэндээ таныгаа санаад байна аа охин нь
2016,09,27нд
:::::::::::::::::::::::::::::by Шүлэгч Ангаахай:::

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих