Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг "Face of Beauty International 2016” наадмыг Монгол Улс албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.
Тус тэмцээнд оролцохоор дэлхийн 60 орны мисс манай улсад ирээд байгаа билээ.
Энэхүү олон улсын нэр хүндтэй тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт өчигдөр АСЕМ Виллад үргэлжилж, шилдэг 15 мисс тодров. Тус тэмцээнийг цахим ертөнцөд "Амьд барби” нэрээр алдаршсан Украины мисс Валерия Лукьянова, Монгол Улсыг төлөөлөн "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нар шүүж байгаа юм.
Харин титмийн эзэн энэ сарын 8-нд тодорно.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19915
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих