Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд орон сууцны санхүүжилтийг ипотекийн санхүүжилтээр хийж ирсэн. Одоо бол орон сууцжуулалтын тухай хуулийн хүрээнд түрээсийн орон сууц, төрийн орон сууцны корпорац захиалгаар орон сууц бариад түүнийгээ түрээслэх шинэ хэлбэрийг оруулж ирж байгаа. Ипотекийн зээлийг авч байгаа иргэд ихэвчлэн орлогын боломжтой байдаг. Судалгаагаар харахад өрхийн сарын орлого нь 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой хамрагдсан байна.
2013-2024 оны хугацаанд 7.6 их наяд төгрөгийн зээлийг 104 мянган айлд олгосон байна. 104 мянган айл орон сууцтай болсон гэсэн үг.
Хоёр сая төгрөгөөс доош орлоготой өрхүүд орон сууцны зээлд хамрагддаггүй. Тиймээс Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн хүрээнд энэ иргэдийг хамруулна. Хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл. Залуу гэр бүлийн тухайд м2 жижигтэй орон сууцад байж байгаад яваандаа орон сууцаа сайжруулж болно шүү дээ. Ийм иргэдийн орон сууцны асуудлыг шийдэхээр болж байна.
Өөрөөр хэлбэл, Үндэсний орон сууцны корпорац м2 нь хамгийн хямд орон сууцыг захиалгаар бариулаад орлого багатай иргэдэд нийлүүлнэ. 20-оос дээш жилийн орон сууцны зээл олгож, ахмадууд түрээсэлж болно.
2022 оны судалгаагаар манай улсын 941 мянган өрхийн 32 хувь буюу 302 мянга нь инженерийн дэд бүтэц нь шийдэгдсэн орон сууцад амьдарч байна.
29.7 хувь буюу 279 мянган өрх гэр хороололд байшин, гэрт амьдарч байна. Мөн 38.2 хувь буюу 359 мянган өрх гэрт амьдарч байна. Харин нийслэлд 50.1 буюу 216 мянган өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна гэлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=37683
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих