Саяхан манай улсад ирээд буцсан "амьд барби” гэгддэг Украины мисс Валерия Лукьянова Монгол Улсын тухай сэтгэгдлээ хуваалцжээ.
"Би анх удаа Монголд очиж үзсэн минь надад дахин ирэх сэдэл төрүүллээ. Хэдийгээр олон улсын "Beauty Face” миссийн тэмцээнд ажиглагчаар очих ажилтай, нэлээд шахуу хуваарьтай байсан ч Монгол Улс надад маш их таалагдсан. Жишээ нь, бөөгийн ёс заншил, мөргөлийг богино хугацаанд ч болов харах боломж олдсон нь талархууштай. Би урьд нь монголчууд бөөгийн шашны өвөрмөц заншилтай талаар сонсож байсан.”
"Миний хувьд цагаан хоолтон боловч монголчуудын хоол, төрөл зүйл гүн сэтгэгдэл үлдээсэн. Мөн би монгол бөөтэй уулзаж маш чухал асуудлаар маш богино хугацаанд ярилцсан. Тэр бүрийг нууц үлдээх нь дээр гэж бодож байна. Бас миний хувьд тэрхүү бөө үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрүүлэм зүйлс хэлсэн. Харанхуйн хүч, аварга том аалз, ид шидийн гурван хаалга гэхчлэн зөвхөн бид хоёр л ойлгох зүйлсийн талаар ярилцсан” гэж Украин бүсгүй Фэйсбүүктээ бичжээ.
TIME.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих