Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 200 доллар даваад байхад манайд 30 доллараас хэтрэхгүй байгаагийн гол шалтгаан нь зөвхөн ганц улсад нүүрсээ нийлүүлж ирсэнтэй холбоотой. Тэгвэл Монголын сайн чанарын нүүрсийг Японы зах зээлд худалдан борлуулах санамж бичгийг Энержи Ресурс компани болон Японы Сумитомо групп хооронд өнөөдөр байгууллаа. Ийнхүү Монголын нүүрс Японы зах зээлд гарч, үнэ нь өсч, өрсөлдөх чадвар нь нэмэгдэх боломж бүрдэж байна.
Мөн Монголын сүүг хуурай технологиор боловсруулж, Японы зах зээлд гаргах эхлэл тавигдлаа. Түүнчлэн экологид хамгийн аюултай хог хаягдал болох бүх төрлийн батерейг Монголчууд дотооддоо хагас боловсруулах үйлдвэр байгуулагдахаар боллоо. Эдгээр нь бүгд ерөнхий сайдын айлчлалын үеэр Япон Монголын компаниуд хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны санамж бичгийн үр дүн юм.
mnb.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих