Өчигдөр буюу энэ сарын 17-нд 406 дугаар гарам буюу замын цагдаагийн газрын урд хэсгийн гарам дээр машинууд төмөр зам хаан түгжирсэн байсныг 3105 дугаар галт тэрэгний машинистууд алсаас харж яаралтай арга хэмжээ авснаар эрдэнэт хүн амь эрсдэлгүй өнгөрсөн. 4533 тонн жинтэй галт тэргийг зогсоож, аюул осол болохоос сэргийлсэн УБ татах хэсгийн машинист Т.Золбоо, туслах машинист Э.Батсуурь нарыг Төмөр замын удирдлага хүний амь аварсанд тооцож, талархал илэрхийлжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20116
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих