2016-2017 онд 14 сумын 4043 малчин өрхөд 2.1 сая толгой мал өвөлжихөөр
бэлтгэл ажил хангадаж байна. Малын тарга хүч дунд зэрэг байна.
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 322 тогтоол,
аймгийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд аймгийн хэмжээнд 58,2
мян/тн байгалийн хадлан бэлтгэнэ.10-р сарын дунд үед 54.2 мян/тн хадлан
бэлтгэж 93.1 хувьтай байна. Харин аймгийн аюулгүй нөөцөд 165 тн өвс
бэлтгэхээс 300тн өвс бэлтгэж 181.8 хувь, 24 тн тэжээл бэлтгэхээс 50тн
тэжээл, бэлтгэж 208.3 хувь, сумдын аюулгүйн нөөцөд 1400 тн өвс
бэлтгэхээс 932.1 тн өвс бэлтгэж 66.6 хувь, 420 тн тэжээл бэлтгэхээс 95.9
тн тэжээл бэлтгэж 22.8 хувьтай байна.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20191
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих