Афганистан улсад хар тамхины далд наймаа, экспорт, тариалалт өнгөрсөн жилтэй харьцуулахад 43 хувиар огцом өслөө гэж НҮБ-ын албан ёсны мэдээлэлд дурьдагджээ. НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх (UNODC) байгууллагын мэдэгдсэнээр Афганистанд хар тамхины тариалалт 10 хувиар өссөн буюу 201 мянган га талбайн тариалалтаар нэмэгджээ.
Тэр ч бүү хэл тариалалтын аж ахуйн нөхцөл сайжирч, нэг га газраас урьд хожид байгаагүй өндөр ашиг авах болсон байна. Афганистанд хар тамхины тариалалт нэмэгдэн, хил давуулан худалдах явдал газар авахын хэрээр хяналт, шалгалт сулрах болжээ.
Афганистан бол намуу цэцгийн тариалалт, героин бодис үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт бичигддэг орон юм.
Албаны мэдээлснээр намуу цэцгийн тариалалтын зах зээлийг Талибан бүлэглэл бүрэн хянадаг төдийгүй цэргийн үйл ажиллагааныхаа гол санхүүгийн эх үүсвэр болгожээ.
Т.Бат

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих