"Apple” компани өчигдөр шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күк олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан шинэчлэгдсэн зөөврийн компьютер буюу "MacBook Pro”-г танилцуулжээ. "MacBook Pro” нь өмнөх загваруудаасаа хурд, хүч нэмэгдэж, илүү нимгэн болсон тухай Күк танилцуулгынхаа үеэр онцолсон юм.
Күк "Дэлхийн хамгийн хүчирхэг нөүтбүүк бол "MacBook Pro”. Би үнэнтэй маргахгүй. Та бүхэн шинэ бүтээгдэхүүнийг минь хэрэглээд л надтай санал нэгдэх болно. Манай мэргэжилтнүүд шилдэг бүтээгдэхүүн гарган авахын тулд өдөр, шөнийг умартан ажилласан” гэж хэлжээ.
Өнгөрсөн оноос л "MacBook Pro” олны анхаарлыг татаж байсан юм. "MacBook Pro” нөүтбүүк шинэчлэгдсэн "OLED” технологи бүхий хурууны даралт мэдрэх чадвартай товчлуурай бүтээгджээ. Мөн "Touch Bar” гэх шинэ технологийг оруулж өгчээ. Уг төхөөрөмжийн тусламжтай нөүтбүүк дээрээ ажиллаж буй програмтайгаа хослуулан ажиллуулах боломжтой.
Зургийн программ хэрэглэж байхад тань "Touch Bar” идэвхтэй үед уг төхөөрөмж зургийн өнгийг сэргээх, эргүүлэх, хэмжээ тохируулах зэрэг үйлдлийг ганцхан товчлуулаар хийх боломжтой аж. Та текст бичих үед уг төхөөрөмж танд хэрэгтэй үг болон өгүүлбэрийг санал болгох, зураг оруулах, эможи оруулах боломж олгоно. Та ямар төрлийн программ хэрэглэнэ "Touch Bar” хувьсан өөрчлөгдөх юм.
"MacBook Pro” гурван янзын хувилбартай. 13 инчийн хоёр хувилбартай, 15 инчийн нэг хувилбар. 13 инчийнх нь "Touch Bar”-тай, харин 15 инчийнх нь "Touch Bar”-гүй.
Нөүтбүүкийн үнийн хувьд 1.499-1.799 ам.долларын үнэтэй аж. Өнгөний хувьд ягаан, саарал болон мөнгөлөг гэх гурван сонголттой юм байна.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих