Энэ 11-р сарын 3, 4, 6-нд ихэнх нутгаар 0,0-5,1мм, 5-нд нутгийн хойд
хэсгээр 0,0-2,0мм цас орлоо. Өнгөрсөн 7 хоногт орсон тунадасыг
нийлбэрээр нь авч үзвэл Баян-Уул, Баянтүмэн, Булган, Гурванзагал,
Сэргэлэн орчмоор 7,5-9,0мм, бусад нутгаар 0,0-6,5мм тунадас орсон байна.
6-ний өглөөний байдлаар сумдын төв дээрх цасан бүрхүүлийн зузаан
Баян-Уулд 19см, Баянтүмэнд 18см, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэнд
12-14см, Булган, Чойбалсан хот орчмоор 10см, бусад нутгаар 1-9см зузаан
болоод байна.Өнгөрсөн долоо хоногийн эхээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр
23-28 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө нийт нутгаар 5-10
градус, 3, 4-нд нийт нутгаар шөнөдөө 5-12градус, өдөртөө 0-5градус,
бусад хугацаанд шөнөдөө 10-15градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байлаа. Харин энэ долоо хоногт 10-нд ихэнх нутгаар цас орно. Салхи их төлөв
баруунаас 4-9м/с, 10-нд 7-12м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд
хэсгээр 23-28 градус бусад нутгаар 18-23 градус, өдөртөө нийт нутгаар
7-12 градус хүйтэн байх төлөвтэй байна..
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20493
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих