
Зүүн бүсийн физикийн 19-р олимпиадыг 2016.11.05-06-ны өдрүүдэд Улсын
тэргүүний, лаборатори Хан-Уул цогцолбор сургууль зохион байгууллаа.
Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Өргөн сум, Дорнод
аймгийн ЕБС-ийн нийт 22 багш, 325 сурагч оюун ухаанаа сорин өрсөлдснөөс
Улсын тэргүүний, лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн багш, сурагчид
багаараа тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Олимпиадад урилгаар Улсын физикийн олимпиадын хорооны дарга Ганбат, УФОХ-ны
нарийн бичгийн дарга Балт-Эрдэнэ, Мөнхсайхан, Энхбат, Зоригт,
Түвдэндорж, МУ-ын гавьяат ахмад багш Д.Бадарч, М.Намжилмаа, Цэрэндолгор,
Ё.Рина, Сандагдорж нар оролцлоо. Олимпиадыг Хэрлэн сумын засаг дарга
бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Хан-Уул цогцолбор сургуулийн
захирал МУ-ын гавьяат багш Г.Бүдтуяа, Техникийн цогц шийдэл ХК-ны
захирал П.Энхтөр, П.Адилбаяр нар ивээн тэтгэсэнд талархал илэрхийлж,
ажлын амжилт хүсье. Дорнод аймгийн Цагаан-Овоо сум физикийн 20-р
олимпиадыг зохион байгуулахаар шилжин явах тугаа гардан авлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20495
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих