Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох нар маргааш Дорнод аймагт ажиллана.
Тэд энэ сарын 10-ны өглөө 9:30 цагт Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд аймгийн удирдлагууд болон ДБЭХС ТӨХК, Адуунчулуун, МАК, Дорнод НАА ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох аж. Мөн зарим байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах юм байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20569
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих