Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хориглоод байгаа. Тодруулбал, энэ сарын 5-нд түүний эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг ч мөн хилээр гарахыг нь хоригложээ.
Одоогоор ямар шалтгаанаар хориглосон нь тодорхойгүй байна.
Түүний эхнэр болон дүүг нь хилээр гарахыг нь хориглосон нь улстөрийн шалтгаантай гэж тэд үзэж байгаа аж.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэж улстөрийн дайралт ирэх байх гэж мэдээлж байсан юм.
ҮЗХ хуралдах энэ өдөр дүүг нь хилээр гарахыг хориглосон нь Н.Алтанхуягт өгч буй сануулга бололтой гэж хардах хүмүүс ч байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих