Хэдийгээр шүүх хурал болсон ч хариу нь 10 хоногийн дараа гарахаар болсон байна. Уг хэргийн хохирогчоор Монгол Улсын иргэн Э-гийн ар гэрийнхэн очоод иржээ. Хэргийг нэг мөр шийдээгүйд тэд сэтгэл дундуур байгаа тухайгаа бидэнд ярьж байлаа. Энэ ослын улмаас Монгол Улсын нэг иргэн, БНХАУ-ын нэг иргэн нас барсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар манай монгол иргэд Истана машинтай явж байтал Хятадын дугаартай жип машин гэнэтхэн урсгал сөрж орж ирээд мөргөсөн аж. Монгол иргэдийг мөргөсөн Хятад жолооч нас барсан учир хэрэг хариуцах эзэнгүй болоод байгаа юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих