Энэ үеэр сурагчдад Монголын хүүхдийн ордны эрдэм мөнгөн медаль, өргөмжлөл, гарын бэлгийг гардуулж, бэлтгэсэн багш Э.Энхмааг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Аймгийн Засаг дарга уулзалтын үеэр "Багш сурагчдынхаа тэмцээнд оролцож байх үеийн мэдээллийг тогтмол авч байсан, олон улсын хүүхдүүдтэй оюун ухаанаараа өрсөлдөж амжилт гаргасан хүүхдүүдээ амжилт хүсье. Хүүхдүүдээрээ бахархаж байна” хэмээн хэллээ.
Япон улсад анх хөгжиж 500 жилийн үүх түүхтэй энэ сампин нь тоог чээжээр бодох чадварыг хүүхдэд суулгахаас гадна хүний оюун ухааны хөгжилд ихээхэн ач тустай нь нэгэнт нотлогджээ. Манай улсад Соробан сампин харьцангуй хурдацтай хөгжиж салбар нь төв, хөдөө орон нутагт олноор нээгдэж байгаа юм.Дорнод аймагт 3 жилийн өмнө салбар нь байгуулагдаж, жил бүр 5-15 насны хүүхдүүдийг хамруулан сургаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих