Гэвч хувь хүн дангаар нэр дэвшинэ гэж мэдэгдээд болчихдоггүй. Хуульд зааснаар парламентэд суудалтай намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодруулдаг. Тэгэхээр Н.Алтанхуяг УИХ дахь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авах ёстой байлаа. Гэтэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ирэх сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх боломжгүй гэдгийг шийдвэрийг гаргасна байна. Мөн намын асуудлыг ганцаараа шийдвэрлэж, өөртөө нэр дэвших эрх олгосон хэмээн түүнийг буруутгажээ.
Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг АН-аас нэр дэвших эрхгүй болчихлоо. Гэхдээ УИХ-д АН-аас гадна МАН, МАХН гэсэн хоёр нам суудалтай. Тохироо хийж чадвал эдгээрийн алинаас нь ч нэр дэвших боломж одоохондоо байна. Үнэхээр ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа бол бусад намуудтайгаа ярилцах л шаардлагатай болж байна даа.
А.Аюуш
Үндэстэн агентлаг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих