Оросын үзэсгэлэнт бүсгүй Ирина Шейк өчигдөр Парисын "Grand Palais”-д болсон Викториа'с Секретэд загвар өмсөв. Туршлагатай моделийг гурван долоо хоногтой жирэмсэн хэмээн таамаглаад байгаа аж. 30 настай од бүсгүй ээж болохоо сэтгэл догдлон хүлээж байгаа гэнэ. Ирина гэдсээ ялимгүй халхалсан, гялалзсан улаан нөмрөг өмссөн байв.
Тэрээр тайзнаа дахин гарч ирэхдээ цэнхэр саарал өнгийн дотуур хувцасныхаа дээгүүр цув нөмөрсөн байлаа.
Харин шоуны дараа тэрээр түрийтэй өндөр өсгийт, хөндлөн судалтай даашинз өмсчээ.
Ирина Шэйк, Брэдли Күүпер нар 2015 оны 4-р сараас болзож эхэлсэн.
Холливуудын А зэрэглэлийн жүжигчин, загварын тайзны гоо үзэсгэлэн нар өнгөрсөн хавраас олны өмнө болзож эхэлсэн нь 5-р сард явагдсан МЕТ Галагийн үеэр бүр ч тодорхой болсон юм.
Хосыг энэ оны эхээр салсан гэсэн нь цуурхал байсан ажээ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих