ЛОС-АНЖЕЛЕС. /KAZINFORM/. Испанийн хөл бөмбөгийн "Реал Мадрид”
клубийн од, довтлогч Криштиану Роналду, Оросын загвар өмсөгч Ирина Шейк
нар таван жилийн үерхэлдээ цэг тавьжээ.
Тэднийг салсныг Оросын гоо бүсгүйн менежер, дотны найз Райин Браун нь батлан хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Швейцарийн Цюрих хотноо болсон, дэлхийн хөл бөмбөгийн шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолд Ирина Шейк оролцоогүй юм. Уг арга хэмжээний үеэр Роналду оны шилдэг хөл бөмбөгчин болж, "Алтан бөмбөг” хүртсэн билээ.
Г.Доржханд montsame

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих