Шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Б.Жазвмаа "Хаалттай шүүх хуралд хэвлэлийнхнийг оруулаад бид нарыг оруулаагүйд үнэхээр гомдож байна. Миний хүү гүтгэлэгээр энэ хэрэгт орчихлоо гэдгийг би олон удаа хэлж байна. Миний яваагүй хандаагүй газар гэж байхгүй ээ. Хамгийн гол нь хилс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсөй л гэж хүсч байна. Хэрвээ нийгэмд сенсааци тарьж байгаад энэ чигээр нь шийдчихвэл бид тэмцэнэ” гэв.
Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Шүүх хуралд оролцуулаагүйд гомдолтой байна. Манай эхнэрийг ажил дээрээс нь баривчлаад явсан байдаг. Энэ хэрэгт хилсээр гүтгүүлж байгаад гомдолтой байна. Жил дөрвөн сар цагдан хоригдлоо энэ хооронд их зүйл үзлээ. Бид охиноо хүртэл алдсан, манай эхнэрийн бие муудаж сэтгэл санаагаар ч их унасан. Хүнийг ингэж гүтгэж хэлмэгдүүлж болохгүй шүү дээ” гэлээ.
Хэрэгт гэмгүй хоёр хүнийг гүтгэсэн Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч Н.Гансүрэн "Манай ээж Ц.Амгаланбаатарыг өргөж авсан юм. Намайг ч өргөж авсан. Энэ хүн бол Орхон аймагт таксины жолоочийг хөнөөсөн хэргээр шүүхээс 25 жилийн хорих ял сонсч, чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байсан хүн гэнэт С.Зоригийг алсан хэрэгт холбоотой болоод гараад ирсэн. Энэ хүний гүтгэлэгээр миний төрсөн дүү Чимгээ, хөрш айлын залуу Б.Содномдаржаа нар хилсээр хоригдож, одоо яллуулах гэж байгаад гомдолтой байна. Чухам ямар учраас эдгээр хүмүүсийг худлаа гүтгэж байгааг мэдэхгүй юм. Энэ хүмүүс хэзээ ч ийм хэрэг хийх хүмүүс бишээ. Монголын төр шударга шийдвэр гаргахыг л харъя” гэв.
Б.Чимэг
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих