Өнгөрсөн амралтын өдөр Японы Иокохама хотод болсон Клубуудын ДАШТ-ий шувтаргын тоглолтын үндсэн цагт хоёр баг тэнцжээ. Тоглолт эхлээд 9 минут болж байхад "Реал Мадрид” анхны гоолыг оруулсан бол "Кашима Антлерс”-ын хагас хамгаалагч Баку Шибасаки 11 дэх минутанд онооны харьцааг тэнцүүлжээ. Тэрбээр 45 дахь минутанд дахин гоол оруулан багтаа гэнэтийн бэлэг барьсан байна.
Үүний дараа Криштиану Роналду торгуулийн цохилтоор оноог тэнцүүлллээ. Японы Лигийн аварга "Кашима Антлерс”-ынхан тоглолтын үлдсэн цагт нягт хамгаалж чадсанаар Европын хүчирхэг багтай цаг сунган тоглохоор болжээ.
Нэмэлт цагт Роналду хоёр гоол оруулсан байна. Түүний хэт-трик нь "Кашима Антлерс”-ын Клубуудын ДАШТ-д түрүүлэх гэсэн найдварыг нь үгүй хийлээ. Хэрвээ "Кашима Антлерс” энэ тоглолтонд хожсон бол Клубуудын ДАШТ-д түрүүлсэн Азийн анхны баг болох байв.
Клубуудын ДАШТ-д, тив бүрийн лигийн аваргууд болон талбайн эзэн улсын лигийн аварга баг "аваргуудын аварга” –ын төлөө өрсөлддөг юм .
Г.Доржханд Эх сурвалж: МОНЦАМЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих