Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2016 оны ажлаа дүгнэсэн үйл ажиллагааны тайлангийн хурал болж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцлоо. Гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, шилдэг албан хаагчдаа шалгаруулж, шагнал гардуулсан юм.
Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд хурандаа Н.Гантөмөр даргатай Дорнод аймгийн Онцгой байдлын газар "Тэргүүний газар”-аар, "Шилдэг гал сѳнѳѳгч”-өөр Дорнодаймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Дэлгэр, "Шилдэг Улсын нөөцийн ажилтан”-аар Дорнод аймаг дахь Улсын нөөцийн газрын засварын инженер Г.Эрдэнэбат нар шагнагдлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21720
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих